a

Никитон хамтлаг Sennheiser брэндийг сонголоо

“Монгол Феррари” гэгдэх Б.Батчулуун ахлагчтай “Никитон” хамтлаг байгуулагдсаны 25 жилийн ой энэ жил тохиож 06-р сарын 29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Никитон-25” бүрэн хэмжээний тоглолтоо толилуулж 60,000 орчим хүнийг нэгэн дор цуглуулж чадлаа. Гаднах очерь дарааллаасаа авхуулаад хэр зэрэг нэр хүндтэй чадвартай хамтлаг гэдгээ харуулж рок попын төдийгүй, Монголын соёл урлагийн салбарт ТОМ ЭРЭМБЭ тогтоож ЧАДЛАА!!!. Тоглолтын өмнөх реалити шоу нэвтрүүлэг нь тухайн цаг үеийн хамгийн хандалт ихтэй нэвтрүүлэг болсон.

On & Off продакшн тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж Глобалсмарт Сольюшн ХХК, Боловсрол суваг телевиз хамтран ажиллаа.

Глобалсмарт Сольюшн ХХК нь SENNHEISER брэндийн албан ёсны дистирбьютер бөгөөд энэхүү брэндийн микрофон болоод бусад техник хэрэгсэлээр тоглолт болон реалити шоу нэвтрүүлгийг ивээн тэтгэн хамтран ажилласан. Үзэгчид SENNHEISER брэнд болон Никитон хамтлагтай хамтдаа дуулж цэнгэн нэгэн оройг мэргэжлийн бүхэнтэй хамтдаа өнгөрөөлөө.

Тоглолтын болон нэвтрүүлгийн дуугаралт хамгийн сайн байсан гэдгийг бүх л мэргэжлийнхэн, үзэгчид, болоод тоглолтод хүрэлцэн ирсэн хүмүүс ам уралдан ярьж байлаа.

“Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулууны хувьд гурав дахь үеийн уран бүтээлч бөгөөд түүний өвөг эцэг нь Ардын жүжигчин, алдарт хуурч Г.Жамъян, аав нь Ж.Батсайхан “Соёл Эрдэнэ” хамтлагийн анхдагчдын нэг юм. Б.Батчулуун нь “Никитон”-ы нэрийн хуудас болсон хит дуунуудын нэг “Янаг цэцэг”-ийн аяыг гэхэд л долдугаар ангидаа зохиож байсан төрөлхийн авьяастай, хөдөлмөрч нэгэн тул түүнийг фенүүд нь “Монгол Феррари” хэмээн хүндлэн өргөмжилдөг билээ.

Никитон хамтлагтаа уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье.