a

Сарьдагийн хийд түр үзэсгэлэн

Глобалсмарт Сольюшн ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монголчуудын өнгөрсөн үеийн баялаг туршлага, соёлын өв уламжлал, үнэт түүхийг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх ажилд хувь нэмэрээ оруулан Монголын Үндэсний Түүхийн Музейтэй 2015 оноос хамтран ажиллаж байна.

Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох Сарьдагийн хийдийг анх байгуулсан хэв маягаар нь нээн үзүүлэх “Сарьдагийн хийд” хэмээх цогц үзэсгэлэнд бид Panasonic брэндийн тоног төхөөрөмжүүдээр ивээн тэтгэн хамтран ажиллаж байна. Энэ нь бид соёлын өвийг хүн бүрт түгээн дэлгэрүүлж, соён гэгээрүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа юм.

Панасоник корпораци нь дэлхийн өвийг хамгаалах үйлсд идэвхитэй оролцдог төдийгүй дэлхийн өвийг сурталчлах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг байнга явуулдаг.

Тиймээс ч ЮНЕСКО-той хамтран дэлхийн өв болсон газар нутаг, соёлыг жил бүрийн календараар дамжуулан олон нийтэд хүргэдэг. Панасоник нь 100 жилийн түүхтэй үндэстэн дамнасан электорникийн корпораци бөгөөд манай толгой компани болох Глобал Телеком ХХК нь 2004 оноос (албан бус байдлаар 1993 оноос) Монгол улс дахь албан ёсны онцгой эрхт түнш болон хамтран ажиллаж байна.

Энэхүү үзэсгэлэн нь 2019 оны 09 сарын 27-ны өдрөөс эхэлсэн бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нээлттэй тавигдах юм.

Үзэсгэлэнгийн тухайд

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуунаар ахлуулсан эрдэмтэн судлаачдын Үндэсний шинжилгээний баг 2013-2018 оны хооронд 6 жилийн турш Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Сарьдагийн хийдэд хээрийн малтлага судалгаа хийжээ.

Судалгааны үр дүнд Сарьдагийн хийдийн гол цогчин дуганы хоймор хэсгээс язгуурын таван бурхан 3000 орчим, мөн шавраар урласан том хэмжээний бурхан 10, үлэмж хэмжээтэй бурхдын хэсэг, шавар сац, сүншигийн эд зүйлс гэх мэт олон олдвор илрүүлсэн байна. Энэхүү олдворуудыг тоолж бүртгэн, сэргээн засварлан Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийнхээ сан хөмрөгт шилжүүлжээ.

Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн музей, лабораторид 2014-2015 онд илэрсэн шашин шүтлэгийн холбоотой  10 гаруй төрлийн 1000 орчим олдворыг сэргээх бэхжүүлэх ажлыг хийжээ.

Монголын үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Өндөр гэгээний холбоотой дурсгалуудыг үзэсгэлэнд дэлгэн сонирхуулж байгаа төдийгүй Европд хэрэглэж байсан нарны цаг, оросын буу, Энэтхэгт оршиж байсан Моголын эзэнт улсын худалдааны зоос, Балба зоос, Мин улсын язгууртны шаазан эдлэлүүдийг дэлгэн үзүүлж байгаа юм.

Сарьдагийн хийдийн бүтээн байгуулалтыг харуулсан 3D анимэйшн, малтлага судалгааг харуулсан баримтат кино, зураг дүрсний слайд шоу мөн баримтат кино, холограм зураг үзүүлэх зэрэг технологийн дэвшлүүдийг ашиглаж та бүхэнд хүрч байна.

Та бүхнийг үнэт их соёл болоод өв уламжлалыг харуулсан энэхүү үзэсгэлэнг тухлан сууж таалан соёрхохыг хүсье.