a

Токио 2020 олимпод ашиглагдах роботыг Panasonic, Toyoto үйлдвэрлэгчид танилцууллаа

Токиогийн Олимп, Паралимпийн наадмын зохион байгуулах хороо Токио 2020 “Роботын шинэ төсөл”-ийг эхлүүлсэн. Энэ нь Токио 2020 наадмыг хамгийн шинэлэг байдлаар хийхээр зорьж байгаа бөгөөд зочдод мартагдахааргүй туршлага хуримтлуулах боломжийг олгох зорилготой хөтөлбөр юм. Энэхүү төсөлд Японы Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам, Токиогийн нийслэлийн засгийн газар, Panasonic корпораци, Toyota Motor корпораци зэрэг Роботын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүд нэгдэн оролцож байна.

Токио 2020 наадмын үзеэр Тоёота компанийн бүтээсэн Хүнд дэмжлэг үзүүлэх робот (зүүн талын зураг) болон Хүргэлтийн үйлчилгээ үзүүлэх робот (баруун талын зураг) нь үзэгчидэд илүү хялбар, тохь тухтай байдлыг бий болгох болно. Эдгээр роботууд нь тэргэнцэртэй хүмүүст хоол хүнс болон бусад зүйл зөөж хүргэж өгөх, хүмүүсийг суудалд нь чиглүүлж, үйл явдлын талаархи мэдээллээр хангаж ажиллах юм.

Panasonic-ийн боловсруулсан “Power Assist Suits” нь Олимп, Паралимпийн үед хүнд оворын объектуудыг буулгах, тээвэрлэхэд ашиглагдахаар болсон байна. Эдгээр костюм нь хүний ажлын ачааллыг хөнгөвчилөх, эрүүл, аюулгүй ажлын орчныг бүрдүүлэх бөгөөд Олимпод оролцохоор ирж байгаа тамирчдын ачаа тээврийг зөөхөөр урьдчилан байрлуулж ашиглах юм.
Олимпын үеэр бусад роботууд өөр нэмэлт үүрэг гүйцэтгэхээр төлөвлөгдсөн бөгөөд энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй зарлах болно.

Роботын технологи нь Олимпын үед зочидод илүү аюулгүй, илүү хялбар байх бөгөөд роботууд зөвхөн тодорхой үүрэгт ажиллахаас гадна энэхүү төсөлөөр дамжуулан өдөр тутмын амьдралдаа өргөн хүрээнд ашиглах боломжийг танилцуулахаар төлөвлөгдсөн байна.

Токио 2020 робот төслийн удирдагч Хирохиса Хирукава: “Токиогийн наадам бол Японы роботын технологийг харуулах онцгой боломж юм. Энэхүү төсөл нь роботуудын үзэсгэлэн гаргах биш, харин хүмүүст практик, амьдрал дээр ашиглах боломжтой үйл ажиллагааг бодитоор харуулах болно. Токио 2020 олимпод зөвхөн спорт ч биш роботуудын үзүүштэй ажиллагааг үзэгчидэд бэлдсэн байх болно.

Панасоник компанийн гүйцэтгэх захирал Масахиро Идо хэлэхдээ: “Японы Паралимпийн анхны түншийн хувьд Панасоник нь бидний шийдлээр дамжуулан Токио 2020 наадмын амжилтад хувь нэмэрээ оруулахыг зорьж байна. Бидний “Power Assist Suits” роботоос эхлээд робот технологи нь ирээдүйд бүх хүмүүст, цаашлаад нийгэмд ашиг тусаа өгөх болно гэдэгт бид итгэж байна.

Тоёота дахь Хилийн Судалгааны Төвийн ахлах мэргэжилтэн Нобухико Кога хэлэхдээ: “Toyota нь Олимпын үед хүн бүрт шилжих эрх чөлөөг олгоно гэж найдаж байгаа бөгөөд хөдөлгөөнт шийдлүүдтэй роботуудыг боловсруулсан. Энэ робот нь тэргэнцэртэй үзэгчдэд арга хэмжээнүүдийг хязгаарлалтгүйгээр үзэх, цэнгэлдэх хүрээлэн доторх уур амьсгалыг, спортын сэтгэл хөдлөлийг мэдрэхэд хувь нэмэрээ оруулна гэдэгт бид итгэж байна.

Токио 2020-ийн ерөнхий захиралын орлогч захирал Масааки Комия: “Токио 2020-ын зорилго, алсын харааны дагуу шинэлэг байдлыг хэрэгжүүлэхэд олон хүмүүсийн туслалцаатайгаар энэхүү робот төслийг эхлүүлж байна. Би Японы давуу талуудын нэг болох технологиудыг аль болох олон хүнд хүрч эдгээр технологийн тусламжтайгаар Олимпийн шинэ хэв маягийг үзүүлэх боломжтой болно гэдэгт итгэж байна хэмээн хэлсэн байна.